Онцлог: |
"Шилэн мэт тунгалаг арьс" (Glass Skin) үр дүнд хүргэх коллагентай маск
Маск нь арьсанд төгс наалдаж, идэвхтэй найрлагуудын шингэлтийг сайжруулдаг. Энэ нь арьсны гэрэлтэлтийг сэргээж, гүн чийгшүүлэн, үрчлээг багасгаж, арьсыг дээд зэргээр толигор болгоно.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:– чийгшил дутагдсан, өнгөө алдсан, ядарсан арьс,– жигд бус бүтэцтэй арьс,– арьсанд хурдан хугацаанд гэрэлтэлт нэмэх шаардлагатай үед.
ИДЭВХТЭЙ НАЙРЛАГУУД: чийгшүүлэгч найрлагуудыг (гиалуроны хүчлийн 3 хэлбэр, инозитол, байгалийн гаралтай сахар) агуулсан цогц нэгдэл бөгөөд арьсны чийгшлийг нөхөж, бүтцийг нь тэр даруй толигор болгодог.
3 төрлийн коллаген (бага молекул жинтэй коллаген, ателоколлаген, коллагены ханд) – молекулын хэмжээ, бүтэц нь харилцан янз бүр байх нь арьсны олон төрлийн хэрэгцээг хангана: уян хатан чанарыг хадгалах, гүн чийгшүүлэх, тэжээл өгөх, мөн хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгах үйлчилгээтэй.
Бетаин – чихрийн нишингэнээс гаргаж авсан амин хүчил. Чийгийг үр дүнтэй барьж, чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд арьсыг дүүргэж, булбарай харагдуулах нөлөө үзүүлдэг.
Улаан замагны ханд – антиоксидант, полисахарид, пептид, амин хүчлээр баялаг. Арьсыг гүн чийгшүүлж, хөгшрөлтийн эсрэг болон нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ арьсан дээр чийг алдалтаас сэргийлэх хамгаалалтын бүрхүүл үүсгэдэг.
|
Хэрэглэх заавар: |
Алхам 1: Арьсаа цэвэрлэж, бэлтгэсний дараа хоёр хэсгээс бүрдэх маскийг гаргаж ирэн, хамгаалалтын хальсыг нь авна.
Алхам 2: Эхлээд доод хэсгийг амны голтой тааруулан байрлуулж, дараа нь дээд хэсгийг нүдний голтой тааруулан байрлуулна. Нүүрэндээ сайн наалдахаар жигд тэгшлэнэ.
Алхам 3: Ойролцоогоор 40 минутын дараа маскийг авч, үлдсэн эссенцийг арьсандаа зөөлөн товшиж шингээнэ.
Зөвлөгөө: Арьсыг илүү гүн чийгшүүлж, чангалахыг хүсвэл маскийг 3-аас дээш цаг байлгах эсвэл бүр шөнөжин хэрэглэж болно!
Маск тунгалаг болох хугацаа нь хүн бүрийн онцлогоос хамааран харилцан адилгүй байж болно.
|
Найрлага: |
Water, Glycerin, Dipropylene Glycol, Niacinamide, Cetyl Ethylhexanoate, Ceratonia Siliqua (Carob) Gum, Polyglyceryl-10 Decaisostearate, Chondrus Crispus Extract, Diglycerin, Panthenol, Chondrus Crispus, Hydroxyacetophenone, Cellulose Gum, Betaine, Butyrospermum Parkii (Shea) Butter, Glyceryl Stearate, Caprylyl Glycol, Sodium Polyacrylate, Potassium Chloride, PEG-100 Stearate, Xanthan Gum, Polysorbate 60, Hydrogenated Polydecene, Sucrose, Polyglyceryl-10 Laurate, Disodium EDTA, Ethylhexylglycerin, Adenosine, Fragrance, Trideceth-6, Hydrolyzed Gardenia Florida Extract, Sodium Hyaluronate, 1,2-Hexanediol, Maltodextrin, Dipotassium Glycyrrhizate, Linolenic Acid, Collagen Extract, Inositol, Sorbitol, Tocopherol, Butylene Glycol, Algin, Sodium Citrate, Serine, Atelocollagen
|